Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйн амийг зэрлэгээр "хөнөөсөн" Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр өдрийн турш болж өнөөдөр шийдвэрээ гаргасан билээ.

Тодруулбал, Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин хэрэгт хамжигчаар оролцсон гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар болон яллагдагч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.

Тэгвэл хохирогчийн ээж шүүхийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улсад шударга ёс байдаггүй гэдгийг 581 хоногт харлаа. Асар их гомдолтой байна. Сошиалд цацагдсан Э.Ган-Эрдэнийн ээжийн хийсэн гэх бичлэг яагаад гэм буруугийн шүүх хурлын өмнө гарч ирсэн юм.

Шүүхийн шийдвэр миний гар дээр ирсний дараа дахин хуулийн байгууллагад хандана" гэсэн юм.

МУГТ Ц.Цогтбаатар хүнд бэртлээс эргэн ирж УАШТ-д ТҮРҮҮЛЛЭЭ
МУГТ Ц.Цогтбаатар хүнд бэртлээс эргэн ирж УАШТ-д ТҮРҮҮЛЛЭЭ
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.