ШҮҮХ ХУРЛААС: Хэрэгт холбогдолтой 14 минутын дүрс бичлэгийг танилцуулах үеэр 16 настай охины ээжийн бие муудаж, эмчийн тусламж авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр 10 гаруй цаг үргэлжилсэн хуралдаан 22.00 цагт завсарлаж, өнөө өглөө 08.30 цагт эхэлсэн. Одоогоор 6 цаг гаруй хаалттай хэлэлцэж байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа дууссан учраас өнөөдөртөө багтаад шийдвэр гарах байх гэдэг албан бус мэдээллийг эх сурвалж өглөө. Мөн шүүх хурлын үеэр хэрэгт холбогдолтой 14 минутын дүрс бичлэгийг танилцуулах үед 16 настай охины ээжийн бие муудаж, эмчийн тусламж авсан гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд өгч байна.

Шүүхийн шийдвэрийг хүлээж буй иргэд шүүхийн гадна цугларсан нөхцөл байдалтай байна. Өнөөдрийн шүүх хуралд 16, 32 настай эмэгтэйг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ц.Дагвадорж, хэрэгт хамжигч болон хохирогчоор тогтоогдоод байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Түүнчлэн насанд хүрээгүй охидыг "зуучилсан" гэх асуудалд холбогдсон Х.Энхсайхан оролцож байгаа юм.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
 
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
NTV телевиз: Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!