НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг нийт 19 асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
1. Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
2. Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай
3. Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
4.Улс орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоох тухай
5.Налайх хотын орчин үеийн жишиг хорооллын техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
6.Тогтоол хүчингүй болгох тухай
7.2026 онд ажиллах олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай
8.Хувьчлалын жагсаалтаас хасах тухай
9. Хувьцаа шилжүүлэх тухай
10.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
11. Барилга байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
12. Нийслэлийн өмчөөс хасаж, иргэдэд шилжүүлэх тухай
13. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
14. “Урт цагаан үйлчилгээний төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
15. Хуулийг этгээдийг өөрчдөн батлах тухай
16. “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
17.“Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
18.Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай
19.Хурлын байгууллагын шагналаар шагнах тухай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!