Бархасбадь, Санчир гаргууд сүүлийн 400 жилийн хугацаанд хамгийн ойр зайд давхацсан үйл явдлыг дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс сонирхон ажиглалаа.
Энэхүү хоёр том гараг 20 жил тутам хоорондоо ойртон ирдэг боловч олонх нь өдрийн цагаар тохиодог тул нүдээр харах боломжгүй байдаг. Их давхцал гэдэг нь Нарыг 12 жил тутам тойрон эргэдэг Бархасбадь, 30 жил тутам тойрон эргэдэг Санчир гаргууд дэлхийтэй нэг шугамд зэрэгцэх үйл явдлыг нэрлэдэг. Эдгээр гараг ийм ойр зайд 2080 онд дахин давхцах юм.