Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PCR шинжилгээний хариу сөрөг байсан ч хотоос гарах боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гараг буюу арванхоёрдугаар сарын 23-н буюу маргаашийн 06:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоохоор болсон. 

Үүнтэй холбоотойгоор хотоос гарах иргэдийн хөдөлгөөнд хатуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. 

Тэрээр "Хот өндөр эрсдэлтэй голомж болж байгаа учир бусад аймаг руу тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шаардлага гарч байна. Тиймээс хотоос гарах хөдөлгөөнд хатуу хяналт тавина. PCR шинжилгээний хариутай байсан ч хүндэтгэн үзэх хэд хэдэн шалтгаанаас бусад үед хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.

Тиймээс иргэн  PCR шинжилгээний хариу нь сөрөг байсан ч зугаалахаар эсвэл идэшээ авахаар хотоос гарах боломжгүй юм" гэлээ.

Хорио цээрийн дэглэмийг 6818 алба хаагч сахиулна
Хорио цээрийн дэглэмийг 6818 алба хаагч сахиулна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.