Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЮНЕСКО: Цар тахал урлаг соёлын салбарт хүнд цохилт боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Халдварт өвчин дэгдсэний улмаас засгийн газруудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ таамаглаж байснаас илүү ноцтой нөлөө үзүүлсэн хэмээн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ хэвлэлийн алба мэдэгджээ.

Тухайлбал, энэ оны эцэс гэхэд цар тахлын улмаас дэлхийн кино урлагийн салбарт 10 сая орчим хүн ажлын байраа алдана гэж ЮНЕСКО үзжээ. Уран зургийн гурван галерей тутмын нэг нь ажилтнуудынхаа талыг цомхотгосон байна

Коронавирусний улмаас зургаан сарын хязгаарлалт тогтоосноор хөгжмийн салбарт учрах хохирол 10 гаруй тэрбум еврод хүрэх бол хэвлэлийн зах зээл 7.5 хувиар хумигдаж магадгүй юм.

“Гуч гаруй сая ажлын байраа алдаж буй урлаг соёлын салбарт бидний тусламж хэрэгтэй. Урлаг соёл биднийг хямралаас гаргахад тусалсан. Иймд бид мөн энэ салбарт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлээд зогсохгүй эрх баригчид энэ асуудлаар яриа хэлэлцээ хийх хэрэгтэй” хэмээн ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле мэдээлжээ.

“Жим” аялал жуулчлалын цахим сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
“Жим” аялал жуулчлалын цахим сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.