Аялал жуулчлалын нэгэн хөтөч “Жим” цахим сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Бүтэн жил тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарынхан аялагч жуулчингүй цаг хугацааг хэрхэн боломж болгох вэ, салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх вэ хэмээн томыг эргэцүүлж, хэрхэн хүний нөөцөө хадгалж, цалингаа тавьж гал алдахгүй байх талаар ухаанаа уралдуулж байна.
Дэлхийн олон оронд Ковид-19 тогтворжиж, хүн ард нь зохицон амьдрах нөхцөл бүрдэж байгаатай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Үүнд төрийн бодлогоо төвлөрүүлж, аялал жуулчлалын салбараа өөд татаж байна. Гэвч манай улсад бүтэн жил хилээ хааж, дотооддоо ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа энэ цаг үед аялал жуулчлал элгээрээ мөлхөх дээрээ тулсныг салбарынхан хэлж байна. Тиймээс дотоодын аялал жуулчлалаа сурталчлах хөтөч, дуу хоолой болсон “Жим” сэтгүүл аялагчдыг уйдаахгүй олон мэдээлэл агуулжээ.
“Монгол элч” буландаа нохой чаргаар хойд туйлын мөсөн дээгүүр зургаан хоног аялж, Монгол хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг сорьж, эх орноо сурталчилж байсан нэгэн бүсгүйг онцолжээ. 2016 онд дэлхийн хэмжээний Fjallraven Polar өрсөлдөөнт тэмцээнд эх орноо төлөөлөн АНУ-аас оролцсон бүсгүй бол Zagdaa Baatar фэйсбүүкээрээ эчнээ танил болсон Б.Загдсүрэн. Түүнтэй өрнүүлсэн ярианаас түүний даруухан хийгээд эрч хүч, зориг тэвчээрийг мэдрэх биз ээ.
Дотоодын аялал жуулчлалыг сурталчлах “Өв соёл”, “Аяллын багц”, “Аяллын самбар” булангаас сонирхолтой аяллуудын талаар унших боломжтой бол “Асуудал шийдэл” булангаас өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх гарц, гаргалгаа, санаа авч болох юм. Мөн “Би аялагч” булангаас аялагчдын туршлагаас судалж, санал болгож буй газруудыг нь аяллын төлөвлөгөөндөө оруулах боломжтой бол “Аяллын паян” буланд нисэх онгоцны буудал дээр тохиолддог хөгжилтэй явдлуудыг шигтгэжээ.
“Жим” сэтгүүлийн хоёрдугаар дугаарыг “world plus” аппликейшнээс үнэгүй уншиж, аяллынхаа төлөвлөгөөг гаргаарай. Сайхан цаг ирэхэд үүргэвчээ үүрээд гарахад бэлдэх хэрэгтэй шүү дээ.