Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SMIC компанийг “хар жагсаалт”-д оруулжээ

Огноо
Унших
0 минут 52 секунд

АНУ-ын Худалдааны яам хар жагсаалт-даа Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэгч SMIC компанийг оруулмагц Хонконгийн хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 3.32 хувиар уналаа гэж “Global  times” сонин мэдээллээ.

Үүний өмнө АНУ Хятад болон бусад хэд хэдэн улсын 77 байгууллагыг хүний эрх ноцтой зөрчсөн, Өмнөд болон Дорнод Хятадын тэнгист БНХАУ үйл ажиллагаагаа өргөжүүлсэн хэмээн Худалдааны яамны хар жагсаалт-даа оруулсан байна.

Энэхүү жагсаалтад орсноор SMIC компани АНУ-ын нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Худалдааны яамнаас нь зөвшөөрөл авах ёстой болов.  Тус яамны хар жагсаалт“Huawei”, ZTE зэрэг Хятадын олон арван компани орсон аж.

Нийтийн тээвэр энгийн цагийн хуваариар үйлчилнэ
Нийтийн тээвэр энгийн цагийн хуваариар үйлчилнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.