ТӨЛӨВ: 12 дугаар сарын 2-нд баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ус цаг уур, орчин шинжилгээний газраас ойрын тав хоногийн цаг агаарын тоймыг хүргэлээ. Тодруулбал, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

12 дугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03, 04-нд тал хээрийн нутгаар, 05-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

АУДИТ: Он дамнаж буй барилга, байгууламжуудад материалын үнийг өндрөөр тооцсон, хэрэгцээгүй ажил хийхээр төлөвлөсөн зэрэг зөрчлүүд илэрч байна
АУДИТ: Он дамнаж буй барилга, байгууламжуудад материалын үнийг өндрөөр тооцсон, хэрэгцээгүй ажил хийхээр төлөвлөсөн зэрэг зөрчлүүд илэрч байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!