Олон улсын байгаль хамгаалах холбооноос (ОУБХХ) ховордсон амьтдын улаан жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Шинэ жагсаалтад устаж үгүй болсон 31 зүйлийн загас, акул, мэлхий зэрэг зэрлэг ан амьтад нэмж бүртгэгдсэн байна.
Дэлхий дээрх нийт ховордож буй төрөл зүйлийн жагсаалтад одоогийн байдлаар 128 мянга гаруй зүйл байгаа ба бараг гуравны нэг буюу 35 гаруй нь устах аюулд ороод байгаа аж. Үүнд цэнгэг усны бүх төрлийн далайн гахай, нийт хөхтөн амьтдын 26 хувь, хоёр нутагтан амьтдын 40 хувь, нийт шувуудын 14 хувь, акулуудын 33 хувь орж буй. Мөн дэлхий дээрх нийт царс модны гуравны нэг орчим болон өмнөд бөмбөрцгийн нийт цэцэгт ургамлын 45 орчим хувь устах аюулд оржээ.
Гурван зүйлийн мэлхий устаж үгүй болсон ба 22 зүйлийн мэлхийг устаж болзошгүй ангилалд нэмсэн байна.
Сүүлийн 20 жилийн турш chytridiomycosis хэмээх үхлийн аюултай мөөгөнцрийн өвчний улмаас дэлхий дээрх мэлхийнүүд устаж, үгүй болж байгаа аж.
Аварга махчин загаснуудын тоо мөн буурсаар бөгөөд 1934 оноос хойш анх удаа зүйлүүдийн тоо толгой хамгийн бага хэмжээнд хүрсэн байна. Үүний гол шалтгаан нь Өмнөд Хятадын тэнгисд зуу гаруй жилийн турш хэт их аварга загас агнажээ.
Филиппиний Ланао нуурт 17 зүйлийн цэнгэг усны загас амьдардаг байсан бөгөөд тэдгээрийн 15 нь устаж үгүй болж, үлдсэн хоёр нь устаж болзошгүй ангилалд оржээ. Учир нь тус нуурийн бүс нутагт загасаар хооллодог махчин амьтдыг олноор нутагшуулсан ба мөн л хэт их загасны агнуураас үүдэлтэй аж.
Байгаль хамгаалах үйл ажиллагааны үр дүнд Европын хамгийн том хуурай газрын хөхтөн амьтан болох Европ зэрлэг үхэр олноор өсөж, үржиж буй талаар сайн мэдээ байна. Тухайлбал, Европ зэрлэг үхрийн тоо 2003 онд 1800 орчим байсан бол 2019 онд 6200 гаруй болжээ. Энэ зүйлийг ХХ зууны эхээр гаршуулах оролдлогууд хэд хэд явагдаж байсан бөгөөд 1950-иад онд байгальд дахин нутагшуулж байжээ.