Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаар чуулганы хуралдаан өндөрлөлөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Үүний дараа 2026 оны төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд асуулт асууж хариулт авч байлаа.

Гэвч УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин дээрх хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гурав хоногийн завсарлага өгснөөр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

“Ардын намынхан асуудлаа намын хурлаараа шийдэх юм бол яагаад Монгол төрөөр тоглоод байгаа юм бэ“
“Ардын намынхан асуудлаа намын хурлаараа шийдэх юм бол яагаад Монгол төрөөр тоглоод байгаа юм бэ“
 
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Дүүргийн онцгой комисс хуралдаж, өвөлжилтийн бэлэн байдал, бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.