Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Анна Каренина” жүжгийн Кити Щербацкаягийн дүрийг жүжигчин С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ амилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг энэ сарын 15-наас эхлэн УДЭТ-ын тайзнаа тавигдаж байна. Тус жүжгийн Кити Щербацкаягийн дүрийг жүжигчин С.Ариунбямбын охин А.Номин-Эрдэнэ бүтээж, үзэгчдийн хүртээл болгож буй юм. Түүнийг "Пагмадулам" кинонд Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын дүрд тоглосноор үзэгч олон эчнээ танина. Түүний аав жүжигчин С.Ариунбямбыг эсрэг дүрийн баатар, энэ цаг үеийн даацтай дотортой уран бүтээлчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гавьяат жүжигчин Ч.Сүхээгийн С.Ариунбямба. С.Ариунбямбын А.Номин-Эрдэнэ гээд үе уламжлан тайз дэлгэцэнд мөнхөрч буй урлагийн гэр бүл юм.

“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журам 11-р сарын 1-нээс хэрэгжинэ
“102” аппликейшнаар зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журам 11-р сарын 1-нээс хэрэгжинэ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.