Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганмаа: Шим тэжээл гэхээр калор эсвэл турж, таргалах тухай л яриад байдаг. Үнэндээ энэ чинь маш нарийн ШУ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/ хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Шим тэжээл гэхээр калор эсвэл турж, таргалах тухай л яриад байдаг. Үнэндээ энэ чинь маш нарийн ШУ. Үүнийг нарийвчлаад мэдээллийн санд оруулж байгаа юу" гэв.

Түүний асуултад хууль санаачлагч М.Мандхай "Бага ангийн сурагчдад өгч байгаа хоолных ньшим тэжээл 50 хувьд нь ч хүрдэггүй. Үүнийг нэмэгдүүлэх ёстой. Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад салбар хуулиудыг шинэчилснээр шим тэжээлийн асуудлыг шийдэж чадна" гэв.

С.Эрдэнэбат: Бүх л инфльюнсерүүд нийгмийн сүлжээнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр сурталчилж байна
С.Эрдэнэбат: Бүх л инфльюнсерүүд нийгмийн сүлжээнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр сурталчилж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.