Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Чихэвч зүүнгээ скүүтер, мопед унаж замын хөдөлгөөнд оролцох нь ГАНГАРАА биш. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж буй БҮДҮҮЛЭГ үйлдэл 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, eco bike, мопед зэрэг бага оврын тээврийн хэрэгсэл өсвөр насныхны өдөр тутмын хэрэглээ болсон. Хүүхэд, залуус сургуулийн замдаа, найз нөхөдтэйгөө уулзахдаа, бүр ажилдаа явахдаа хүртэл эдгээрийг сонгон унадаг болсон нь цаг хэмнэлттэй, байгальд ээлтэй, хямд төсөр гэсэн олон давуу талтай.

Гэвч давуу талын зэрэгцээ ноцтой эрсдэл дагуулж буйг бид анзаарахгүй өнгөрөх аргагүй. Өсвөр насныхны цахилгаан дугуй унах дадалд нэг зүйл нэн түгээмэл ажиглагддаг. Тодруулбал, Чихэвч зүүж, хөгжим сонсон замын хөдөлгөөнд оролцох. Анзаарахад хөгжимд автаж, гадна орчны дуу чимээг үл сонсох хүүхдүүд гэнэтхэн гарч ирэх нь түгээмэл.

Энэ нь автомашины дохио дуугарахад сонсохгүй өнгөрөх гэнэтхэн зам хөндлөн гарах, ард ойртож яваа машин, автобус, эсвэл өөр нэгэн унадаг дугуйг анзаарахгүй байх. Зам тээврийн осолд өртөх өндөр эрсдэл дагуулах гэдгээрээ зөвхөн өөрийнхөө төдийгүй бусад жолооч, явган зорчигчдын амь нас, эрүүл мэндэд маш том эрсдэл учруулж байна.

Жолоо барьж яваа хэн боловч гэнэтхэн гарч ирсэн цахилгаан дугуйтай хүүхдийг хараад цочих нь бий. “Дуу чимээ сонсдоггүй, замаа анзаарахгүй хүүхдүүд жолооч нарт хамгийн том айдас болдог” гэдгийг нэг замын хөдөлгөөнд оролцох хүн бүр мэднэ. Зам дээр ийм нөхцөл үүсэхэд жолоочид шуудхан буруутгах боломжгүй. Учир нь тухайн хүүхэд өөрөө ослын нөхцлийг бий болгодог. Эдгээр хариуцлагагүй үйлдлээс болж мөрөөрөө замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочид "төвөг удаж" аль аль талдаа амь нас яригдах эрсдэл үүсч байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ цахилгаан дугуй авч өгөхөөсөө өмнө зөвхөн “хурдтай, гоё” гэдэг талаас нь биш, харин аюулгүй байдал, замын хөдөлгөөний хариуцлагыг ойлгуулж өгөх шаардлагатай байна.

Өсвөр үеийнхэнд зориулсан тусгай сургалт, мэдээлэл, хяналт ч хэрэгтэй байна. Чихэвч зүүж, цахилгаан дугуй унаж замын хөдөлгөөнд оролцох нь өнөөгийн залуусын гангараа биш. Харин өөрийгөө болон бусдын эрсдэлд оруулж байгаа бүдүүлэг үйлдэл.

Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө
Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.