Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр өнөөдөр хуулийн байгууллагад очиж гэрчийн мэдүүлэг өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ "нүүрсний хулгай-2" болон Гэрэгэ тауэрийн оффисийг хууль бусаар авсан байж болзошгүй зэрэг ноцтой агуулгуудыг хөндсөн. Тэр дундаа, 100 тэрбумын авлигын хэргийн гол гэрч болох “Админерал“ компанийн хятад захирал гэнэт нас барсан асуудлыг хөндсөн. Тэгвэл тэрбээр өөрийн мэдэгдээд буй гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээллүүд дээр хуулийн байгууллагуудад очиж гэрчийн мэдүүлэг өгнө гэдгээ өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон МАН-ын Бага хурлын үеэр мэдэгдсэн байдаг.

Тэрбээр "Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ямар ч баримт яриагүй. Би хов живийн асуудалд хов болсон тайлбар хийхгүй. Даваа гарагт би хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгч, өөрт байгаа нотлох баримт, эх сурвалжуудыг мэдээлнэ" гэсэн юм.

Seryoja өөрийн бие даасан “US” нэртэй тоглолтоо хийнэ
Seryoja өөрийн бие даасан “US” нэртэй тоглолтоо хийнэ
 
“Нэг - Эрүүл мэнд“ төслийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ
“Нэг - Эрүүл мэнд“ төслийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.