
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч есдүгээр сарын 12-нд мэдээлэл хийх үеэрээ ЗГ-аас санал авч буй татварын багц хуулийг “Томоохон өөрчлөлт хийж чадахгүй“ гэж шүүмжилсэн юм. Тодруулбал тэрбээр "ЗГ-аас өргөн барихаар санал авч буй татварын багц хуулийн төсөл нь иргэдийн хүсэж буй томоохон өөрчлөлтийг хийж чадахааргүй төсөл байна. Хуульд "косметик" хэлбэрийн өөрчлөлт хийснээр бизнес эрхлэгчид болон ард иргэдэд дэмжлэг үзүүлэх нөхцөл хангалттай бүрдэхгүй" гэсэн юм. Эл мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан "Татварын хуулийн өөрчлөлтийг "косметик"-ийн шинж чанартай гэж хэлж байгаатай ОГТ САНАЛ НИЙЛЭХГҮЙ. Энэ бол маш өргөн хэмжээг хамарсан хууль" хэмээн үгүйсгэсэн байр суурийг илэрхийллээ.