Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгч дуудаад боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ" гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм.

Харин дөнгөж сая Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан.

Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгч УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу" хэмээжээ.

С.Баяр: Оюутолгой, Тавантолгой, Атрын аянг чинь дүү бид хоёр үнэлдэг гээд байсан Б.Баатар та яагаад энэ ажлуудыг маань үнэгүйдүүлэх PR хийгээд байгаа юм бэ
С.Баяр: Оюутолгой, Тавантолгой, Атрын аянг чинь дүү бид хоёр үнэлдэг гээд байсан Б.Баатар та яагаад энэ ажлуудыг маань үнэгүйдүүлэх PR хийгээд байгаа юм бэ
 
ТНБД Ж.Ганбатыг чөлөөлж, Д.Занданбатыг томилох уу
ТНБД Ж.Ганбатыг чөлөөлж, Д.Занданбатыг томилох уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.