Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тийболын ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн “Peak” багийн тамирчдад баяр хүргэлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Японы Токушима мужийн Анан хотноо Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 16-18-нд зохион байгуулагдсан билээ.

Найман орны 30 гаруй баг 2 түвшинд хуваагдан өрсөлдсөн тус тэмцээнд, Нийслэлийн Peak баг 15 тамирчин, 3 багш, багийн ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээний чансаа өндөр багуудын өрсөлдсөн хэсэгт хүрэл медаль хүртсэн.

Өнгөрсөн жил тус тэмцээний мөнгөн медалийн эзэд болж байсан Peak баг тивийн хоёр дахь медалиа энгэртээ гялалзуулсанд талархаж, НИТХ-ын дарга А.Баяр баг, тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ.

"Шаргуу хөдөлмөр, хамтын зүтгэл, өндөр хуваарьт бэлтгэлийн үр дүнд азийн шилдэг тийболчидтой эн тэнцүү өрсөлдсөн та бүгдэдээ баяр хүргэе. Монгол хүүхдийн авхаалж самбаа, хурд хүч, чадварыг хөгжүүлж, дэмжиж чадвал ямар богино хугацаанд өөрийгөө нээж, хүссэндээ хүрч болдгийг та бүхэн үлгэрлэлээ" гэв.

УИХ-ын гишүүн М.Мандхай ”Farm Forum 2025” арга хэмжээнд оролцох зочидтой уулзаж, санал солилцлоо
УИХ-ын гишүүн М.Мандхай ”Farm Forum 2025” арга хэмжээнд оролцох зочидтой уулзаж, санал солилцлоо
 
Х.Нямбаатар: Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэлгүй гишүүн дүү нарт харамсах юм даа
Х.Нямбаатар: Нүүрсний илчлэг, агаарын чанарыг нүд, амаараа хэмжсэн ямар ч шийдэлгүй гишүүн дүү нарт харамсах юм даа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.