А.Баяр: Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжсэний дагуу Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар батламжлах асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар сонгосон.

Харин өмнөх дарга А.Баяр түүнд тамгаа өгөх үү, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байсан. Учир нь түүнийг сонгогдох үед тамга хүлээлгэн өгөөгүй. Тэгвэл НИТХ-ын дарга асан А.Баяр түүнд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Намын бодлого, даалгавраар журмын нөхөр Д.Ихбаярт НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэж байна. Найздаа цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хулгайч нар гэж хулгай хийсэн хүнийг хэлэх болохоос ажлаа шударгаар хийж байгаа хүмүүсийг хэлээгүй. Цаашид эрхэм журмын нөхөдтэйгөө олон ажлыг хамтран хийж, найзалж нөхөрлөн, нийслэлийн иргэдийнхээ төлөө ажиллана.

Энэ хугацаанд хоёргүй сэтгэлээр хамтарч ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нийслэлд бүтээн байгуулалт, мега төслүүд хэрэгтэй ч мега хулгай хийж ард иргэдээ тонож болохгүй. Миний хувьд цаашид төлөөлөгчийн хувиар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байх болно" гэжээ.

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэргийг 6-ны өдрийн 09.00 цагт шүүнэ
Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэргийг 6-ны өдрийн 09.00 цагт шүүнэ
 
Ө.Шижир: Би Б.Түвшин гишүүнд “Хоёр хүн нэр дэвшвэл санал хуваагдах учраас хоорондоо зөвшилцөх хэрэгтэй” гэдгийг хэлсэн
Ө.Шижир: Би Б.Түвшин гишүүнд “Хоёр хүн нэр дэвшвэл санал хуваагдах учраас хоорондоо зөвшилцөх хэрэгтэй” гэдгийг хэлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!