А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэв.

Мөн Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийн бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.

А.Баяр мөн нийслэлийн удирдлагыг шүүмжилж, “Нийслэл дэх төслүүдийг мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мэдэх, хянах эрх нийслэлчүүдэд бий. Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй. НИТХ нь иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй байгууллага. Энэ зарчмыг баримтлан хуралдаан зарлахгүй байх шийдвэр гаргасан” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтын талаар, хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан бөгөөд бүх мэдээлэл шилэн дансанд нээлттэй байгааг онцлов. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шилэн данс, бусад томоохон төслүүдийн захиран зарцуулалт, санхүүгийн мэдээлэл хаалттай байгааг шүүмжиллээ.

НИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилт, гүйцэтгэгч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлалаа. Уг ажлын хэсэг нь зөвхөн Туулын хурдны зам төслийг бус, нийслэлд хэрэгжиж буй бүх мега төслийн хэрэгжилт, үр ашигт хяналт тавьж ажиллах юм.

“Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд О.Хангай аварга зодоглоно
“Бест баззер-2026” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд О.Хангай аварга зодоглоно
 
ШҮҮХ: Хөрөнгө орлого нь 253.6 сая төгрөгөөр нэмэгдсэн ЭЦА-ын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд 2.6 жилийн хорих ял оноов
ШҮҮХ: Хөрөнгө орлого нь 253.6 сая төгрөгөөр нэмэгдсэн ЭЦА-ын тасгийн дарга асан Я.Билэгдэмбэрэлд 2.6 жилийн хорих ял оноов
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!