Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадам Хан Хэнтийд эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 51 секунд

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Монгол Улсын начин Шаравдоржийн Отгонтөгсийн мялаалга наадам ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг дарга Д.Аюурбунь болон Жаргалтхаан сумын удирдлагууд оролцлоо.

Наадмыг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нээж хэлсэн үгэндээ:

“Хэнтий аймаг бол спортыг дэмжиж, олон алдартнуудыг төрүүлсэн өлгий нутаг. Монгол бөхийн уламжлалаа нандигнан өвлүүлж, хүчит бөхчүүдээ үеийн үедээ дэмжсээр ирсэн бахархалтай түүхтэй. Цаашид ч аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсын наадамд зодоглон хүч сорьж буй бөхчүүдээ бүх талаар дэмжин, Монгол бөхийн өв соёл, бахархлыг залуу хойч үедээ уламжлуулах үйлсийг тууштай үргэлжлүүлнэ” хэмээн онцлон тэмдэглэж, Ш.Отгонтөгс начинд цаашдын замналд нь өндрөөс өндөр амжилт гаргаж, Монгол Улсын аварга цолонд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Мялаалга наадамд нутгийн зон олон, бөх сонирхогчид олноор хүрэлцэн ирж, хүчит бөхчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.

Тус наадамд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглож байгаа бөгөөд Монгол Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Монгол Улсын заан Д.Хүдэрбулга, Улсын Үнэн зоригт харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, харцага Х.Гантулга, харцага Т.Бэгзсүрэн, харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглохоор хүрэлцэн иржээ.

Мөн их нас, хязаалан насны морьдын уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, өсвөрийн бөхийн барилдаанууд зохион байгуулагдаж, наадам уламжлалт соёлын өргөн дэлгэр арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.

Сангийн яамнаас 2026 оны төсвийн төслийг Засгийн газарт хүргүүллээ
Сангийн яамнаас 2026 оны төсвийн төслийг Засгийн газарт хүргүүллээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.