Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг Монгол Улсын бүх хууль тогтомжийг зөрчиж дарга болсон гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

УДБЭТ-ын уран бүтээлчид уран сайхны удирдагчтайгаа цаашид хамтран ажиллах боломжгүй болж, үүнээс үүдэн тус театрын уран бүтээлчид Улсын баяр наадмын концертод оролцохгүй, ажил хаялт хийх шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс: “Өнөөдөр энэ асуудал гарч ирээд бид ингэж байгаа хэрэг биш. Дотооддоо шийдэх гээд хэсэг хугацаа өнгөрсөн. Нэгдүгээр сараас эхлээд уран бүтээлчдээ сонсдог байя, үг хэлдэг уран бүтээлчдээ ажлаас нь халдаг байдлаа болъё гэж гуйж үзсэн. Ингээд эцэстээ ийм боллоо. Нэг хүний театр шиг болж байна. Хэн бүжиглэх, дуулах, хөгжимдөхийг 1-2 хүн шийддэг болжээ. Уран сайхны бодлого, уран сайхны зөвлөл дээр тулгуурлаж явдаг. Энэ бодлого алдагдаж байна. Түрээсийн театр болсон. Уран бүтээлээ хийх гэхээр гадны тоглолт ороод ирдэг. Театр маш их хагаралтай болж байна. Тавдугаар сарын 21-ний өдрийн Ч.Номин сайдын баталсан шинэ бүтэц гээд аваад ирсэн. Үүнийг 3 хоногийн өмнө уран бүтээлчид мэдэж байна. Театр гэж хуваасан сектор дээрээ дарга нар ороод ирсэн. Дарга нарын орон тоог уран бүтээлчдээсээ шинээр оруулаад ирсэн. Үүнээс үүссэн уран бүтээлчдийн бухимдал туйлдаа хүрч байна. Өөрсдийн найз нөхдийг даргын суудалд томилсон. Уран бүтээл бол бүгд нэгдэж, нийлж байж явдаг. Гэтэл театр дотроо 3-4 хуваагдаж хагарч байна” хэмээн мэдэгдлээ.

Тэдний зүгээс мөн Дугараа овогтой Алтанхуяг гэж хүн УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр ирсэн. Энэ хүн ирэхдээ Монгол Улсын бүх хуулийг зөрчиж ирсэн. Ч.Номин сайд энэ хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн албаны зөвлөлөөс 10 шалгуур үзүүлэлтийг хангасан хүн УДБЭТ-ын захирлаар ирэх ёстой. Энэ хүн 40%-д ч хүрэхгүй. Өөрт нь багшилж байсан н.Ганцэцэг гэж хүнийг уран сайхны удирдаачаар томилсон. Энэ хүн 3 сая 600 мянган төгрөгийн цалинтай. Мөн Дугараа овогтой Алтанхундага буюу өөрийнхөө төрсөн дүүгийн “Улаанбаатар балет” компани руу байгууллагын хөрөнгөөс худалдан авалт хийсэн. Ашиг сонирхлын тухай хууль, төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн. Ингээд идэш уулт нь эхэлсэн. Мөн ирснээсээ хойш багийн найз, балетын хөгжлийн санд олон жил ажилласан н.Батхүрэл гэж хүнийг Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий менежерээр томилсон. Дуурь бүжгийн эрдмийн театрын одоогийн удирдлагууд уран бүтээлчдээ огт сонсохгүй байна. Хүсэлт тавиад орж байгаа уран бүтээлчдийг “Та нарын хийх юм огт хамаагүй” гээд гаргаж байна. 4 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ байгуулж 18 сая төгрөг зарцуулсан гэдэг мэдээлэл бий. Гэтэл театрт хангалттай хэмжээний санхүүгийн асуудал үүсээд байна хэмээсэн юм. Тэдний хийсэн хэвлэлийн хурлыг эсэргүүцэгчид мөн тус театраас ирсэн нь хэвлэлийн хурлыг тараалаа.

Хотын дарга Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Хотын дарга Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.