Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: БЗС-ийн журам өөрчлөгдөөд нэмэлтээр шалгалт авахаа больсон. Одоогоор 74 хүүхдийн квот байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганы 2025.06.27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн БЗС-гийн шинэчилсэн журмын талаар асууж, Боловсролын сайд П.Наранбаяр хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Боловсролын зээлийн сан төсөвтөө хязгаарлагдаад нэмэлт журам гаргаад байна. УИХ-аас гарсан ажлын хэсэг зээлийн журам дээр нэлээд сууж сайнжруулсан. Атал зээлийн болзлоо хангаж тэнцсэн хүүхдүүдэд төсөв хүрээгүйн улмаас нэмэлт шаардлагуудыг тавиад байна. Цаашид энэ асуудлаа яах вэ.

Боловсролын сайд П.Наранбаяр: БЗС-ийн журам өөрчлөгдөөд нэмэлтээр өөрсдөө шалгалт авахаа больчихсон. 100 хувь байлаа гэхэд 80 хувийг нь цаанаас ирсэн материал дээр нь үндэслэж, 20 хувьд шалгалт авдаг байсныг болиулчихсан. Тиймээс тэнцсэн хүүхдүүд явж болно гэсэн үг. 74 хүүхдийн квот байгаа. Өнгөрсөн онд тэнцсэн хүүхэд болгон шахуу сургуульдаа явсан. Энэ жил төсвийн хязгаарлалт байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ дүн нь гараагүй байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг унтраах ажил зургаа дахь өдрөө үргэлжилж байна
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг унтраах ажил зургаа дахь өдрөө үргэлжилж байна
 
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.