Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулж байна.
---------------------
-Хичээлийн жилийн бүтцийг эрт зарлаж бэлтгэл зарлах зорилготой байгаа. Мөн аз жаргалтай нэгдүгээр сарыг Засгийн газраас зарлана. Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтцийг гаргаснаа танилцуулж байна. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн аймгийн гэсэн ялгаатай. Яагаад гэвэл нийслэл хүн ам төвлөрсөн агаарын бохирдол түгжрэлтэй. Иймд нийслэл хөдөө орон нутгийн амрах хугацаа 7 хоногоор зөрдөг.
2024-2025 оны хичээлийн жил бол гурван улирлын бүтэцтэй явсан. Энэ явцад бид таван долоо хоног бага сургууль нэг сар амарсан. Энэ нь олон жилийн томуу, ханиадны дэгдэлтийг тооцсон. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Улаанбаатар хот. Арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сар хүртэл тохиодог. 2025-2026 оны хичээлийн жил 3 улирлын бүтэцтэй явна. Арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарч нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Нийт 6 долоо хоног амрах нөхцөл бий болгож байгаа нь түгжрэлийг бууруулж, хүүхдүүд ханиад томуу тусахгүй. Дэгдэлтийг багасгана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!