Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Цахилгааны үнэ хэрэглээнээс хамаараад 65-98 хувь хүртэл өссөн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа гишүүдийн асуултад хариулахдаа "Цахилгааны үнэ хэрэглээнээс хамаараад 65-98 хувь хүртэл өссөн. Атар талхны үнэ 4 жилийн өмнө 1200 төгрөг байсан бол одоо 2600 төгрөг болсон. Сүүлийн 1 жилд гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан" гэх мэдээллийг өглөө.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурилын татвар тэглэсэнтэй холбоотойгоор гурил, гурилан бүтээгдэхүүний ҮНЭ ӨСӨӨГҮЙ, харин ч буурсан. Одоо татвар тэглэх хууль ХҮЧИНГҮЙ болсон учраас буцаад өсөх л байх даа. Ирэх жил гэхэд шал өөр байдал руу орно" гэлээ.

Олон нийтийн газар автомашин дээрээ зогсож, бие зассан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна
Олон нийтийн газар автомашин дээрээ зогсож, бие зассан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.