Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаатар: Зайн гэрчлэлт хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх зүйн зохицуулалт, практик” сэдэвт олон улсын хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар оролцож үг хэллээ.

Тэрээр энэ удаагийн хурлыг цаг үеэ олсон, тулгамдсан асуудлыг хөндсөн, чухал ач холбогдолтой болохыг тодотгоод манай улсын хувьд зайн гэрчлэлтийг хуульчлаагүй байгаа хэдий ч Монголын Нотариатчдын Танхимын хамт олон Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилсныг хүлээн авч, судалж байгаагаа тодотголоо.

7 хүн, бумба ба "U ubn ubn U 6ก ubn 2825 Юy 6AЙHA? Teлeeлer4: nOOЛOr4:ЛMOHX6ATA Л.MOHX6aлTap MoHroл yлcblH Иx XypлblH rиwyyH, Xyyлb 3yй, AoTooA x3prийH caйA REGISTRATION: MUNKHBAATAR.L The member of Mongolian Parliament and the Government, and the Minister of the Justice and Home Affairs of Mongolia ローに日・ ИHTC ИTEbl4 一必品 MRSINERINESSIN บ ubn ubn U" гэсэн бичвэр нарын зураг байж магадТөрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах бодлогод нотариатын байгууллага нэгдсэнээр, нотариатчийн гэрчилсэн үйлдлийг E-Mongolia системд байршуулж, төрд байгаа иргэний 84 төрлийн лавлагаа, мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид өгч, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг төрийн байгууллагад зуучлан бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн нь чухал ахиц болсныг онцоллоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Монголын Нотариатчдын Танхимын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд зайн гэрчлэлтийг хуульчлах тал дээр анхаарал тавьж ажиллахаа илэрхийлж байлаа.

Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хуралд Олон Улсын Нотариатын Холбооны Ерөнхийлөгч Лионел Галлиез, тус холбооны Ази тив хариуцсан дэд Ерөнхийлөгч Дэн Жиамин болон дэлхийн 4 тивийн 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

2 хүн, бумба ба "PROGRAM OF POMMISSION TИC THE UINL" гэсэн бичвэр нарын зураг байж магад

АУДИТ: Нийслэлээс 2024 онд 3.2 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулж, шалгуур хангаагүй ҮХО-ын банканд 2.2 тэрбумын мөнгөн хөрөнгө байршуулжээ
АУДИТ: Нийслэлээс 2024 онд 3.2 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулж, шалгуур хангаагүй ҮХО-ын банканд 2.2 тэрбумын мөнгөн хөрөнгө байршуулжээ
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.