Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймагт хүлэмжинд усан үзэм тарьж, ургац авч байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өмнөд Солонгосын Жонбук мужийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймагт айлчилж, Даланзадгад хотын "Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк"-тай танилцжээ. Энэ үеэрээ хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах талаар санал солилцож, хүлэмжийн ажилтнууд говьд усан үзэм тарих гурван жилийн туршилт, судалгааны үр дүнгээ танилцуулсан байна.

ХААИС-ийг агрономич мэргэжлээр дүүргэсэн Э.Эрхбаяр, Б.Тэгшжаргал нар 2022 онд Япон улсад мэргэжил дээшлүүлээд ирэхдээ энэ модны суулгацыг авчирчээ. Улмаар 2023 оны тавдугаар сард хүлэмжинд шилжүүлэн суулгаад удалгүй анхны ургацаа авсан байна. Одоогоор уг модноос гурван багц жимс ургаад байгаа бөгөөд хүлэмжинд нэгээс хоёр хүртэлх насны нийт 23 суулгац үрслүүлээд байгаа аж. Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк” нь орон нутгийн сум дундын 50 га талбайтай. Үүнээс 1.2 га газарт хүлэмж байгуулан тариалалт явуулж байна. Зөв технологиор, таатай нөхцөл бүрдүүлэн тарьж чадвал усан үзмийн нэг модноос 150 кг хүртэл жимс хураах боломжтой ажээ.

ШУУРХАЙ: УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
ШУУРХАЙ: УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.