Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт үер бууж, 13 айл усанд автжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багт зургаадугаар сарын 22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг 25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Social pop: Н.Нандинцэцэг Г.Ганхүрэлтэй харилцаа маань дууссан. Бүх зүйл ҮНЭН гэв
Social pop: Н.Нандинцэцэг Г.Ганхүрэлтэй харилцаа маань дууссан. Бүх зүйл ҮНЭН гэв
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.