
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой бөгөөд Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хамт олон тус аянд нэгдэж нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд электрон тамхины хор хөнөөлийн талаарх мэдээллийг өгч, ухуулга хуудас тарааж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллав.