Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Өнгөрсөн оноос Улаанбаатар хотын авто замыг шинэчлэхдээ бетон замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар давхар шинэчилж байгаа билээ. Байгалийн чулуун хавтан бүхий замын хашлага нь 20-50 жилийн насжилттай. Цас, бороо, давс, бодис зэрэгт элэгдэж, эвдэрдэггүй онцлогтой. Улаанбаатар хотын хэмжээнд хотын гол, гудамж зам Энхтайваны өргөн чөлөөнд 2007 онд, Бага тойруу орчимд 2002 онд байгалийн чулуун хавтангаар авто замын хашлагыг шийдэж өгсөн нь одоо ч гэсэн хэлбэр, хийцээ алдаагүй хэвээр байна. Бусад байршилд байгалийн чулуун хавтангаар хийсэн замын хашлага байдаггүй, дан бетон хашлагатай учраас тогтмол эвдэрч гэмтдэг байсан.

2 хүн, авто зам ба бичвэр нарын зураг байж магадТухайлбал, Дарь-Эх, Улиастай, Гачуурт чиглэлийн авто замыг бетон хашлагаар барьсны дараа удаагүй буюу зарим замын хэсэгт хашлага нэг жилийн дотор бутарч үйрсэн, зарим газраа хашлагагүй болсон нь ч бий. Бетоны орц, найрлага буруу, алдаатай технологиор суурилуулсан, цас бороонд элэгдсэн зэрэг олон шалтгаанаар бетон хашлаганы насжилт богиносдог. Жилийн дотор л засвар, арчилгаа шаарддаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд авто замыг шинэчилсэн. Мөн үеэрээ авто замын хашлагыг ч гэсэн хамтад нь 20-50 жилийн насжилттай байгалийн чулуун хавтангаар сольсон юм. Хотын авто замын хашлагыг ийнхүү байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр тогтмол сөхөгддөг хашлага эвдэрч, гэмтлээ гэх асуудал яваандаа шийдэгдэнэ гэдгийг авто замын мэргэжилтнүүд хэлж байна.

авто зам, гудамж ба "บก HOY 6AЙHA A บอก ubn บวด US" гэсэн бичвэр нарын зураг байж магад

АН-ын бүлэг: Авлигын эх үндэс болсон эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, шударга ёсыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна
АН-ын бүлэг: Авлигын эх үндэс болсон эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, шударга ёсыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардаж байна
 
ШУУД: Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон бусад хохирогчид мэдээлэл хийж байна
ШУУД: Газын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан иргэдийн ар гэр болон бусад хохирогчид мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.