Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НОСК: СХД-т ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж дахиж барилгажуулах ажил хийгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.

Тус барилга нь 1962 онд баригдсан бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оноос хойш 20 гаруй удаа тендер сонгон шалгаруулалтыг зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй удсан тул Нийслэлийн Засаг даргын Захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг тухайн төслийг эрчимжүүлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгосон.

Иймд Нийслэлийн орон сууцны корпорациас тус 0,2 га газарт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж шинээр барилгажуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/535 тоот Захирамжаар “Очир бумбат констракшн” ХХК-ийг батламжилж барилгын ажлыг эхлүүлсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэгч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

НОСК: Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчтэй 2 талт гэрээ байгууллаа
НОСК: Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчтэй 2 талт гэрээ байгууллаа
 
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.