
Нийслэл хот 2025 оныг ‘’Бүтээн байгуулалтын жил’’ болгон зарлаж агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд Улаанбаатар хотын хэмжээнд 24 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 24 мега төслийг хэрэгжүүлж буй Нийслэлийн харьяа байгууллагууд болон төслийн нэгжүүд хамтран анх удаа "Барилга экспо 2025"-д оролцож, онцлох төслүүдээ танилцуулж байна.
38 дахь удаагийн үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд арга хэмжээнд барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зэрэг барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй 300 орчим аж ахуй нэгж, компаниуд оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Нийслэлийн харьяа байгууллагууд анх удаа “Барилга экспо” олон улсын үзэсгэлэн яармагт хамтран оролцож, төслүүдээ танилцуулж байгааг онцлоод, үзэсгэлэн яармагт оролцож буй албан хаагчдад амжилт хүссэн юм.
‘’Буянт-Ухаа’’ спорт ордонд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ өнөөдрөөс эхлээд гурван өдөр үргэлжилнэ.
Та бүхэн Барилга экспогийн Б72,73,74 талбайн хэсэгт очиж 24 мега төслийн онцлох төслүүдтэй танилцах боломжтой.