Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Татварын бодлогодоо салхи оруулах цаг нь болжээ

Огноо
Унших
3 минут 4 секунд

Татварын тогтолцоогоо эргэж тунгаах цаг ирлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш үйлчилсэн энэ систем нэг л болохгүй байна. Ялгаварлах үзэл татварын хуульд 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл амь бөхтэй хэвээрээ, тэр бодлогын уршгаар иргэд хохирч үлдэх боллоо. Учир нь, татвар төлдөггүй хэсгээсээ авах ёстой татвараа улс авч чадахгүй байгаа нь шударга бус байдлыг улам “бордож” байгаа нь нэгэнт нууц биш болсон. Улмаар эдийн засаг дахь төрийн оролцоо данхайхын хэрээр бизнес эрхлэгчид агшиж Монголоос “дүрвэж” байна. Харин энэ удаагийн татварын реформ амин сүнстэй юу, үгүй юу. Бэлгэ тэмдэг төдий өөрчлөлт үү гэдэг нь анхаарал татаж буй. Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон Татварын багц хуулийн шинэчлэлтийн гол өөрчлөлт нь жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлж байгааг Сангийн сайд Б.Жавхлан тодотгож байгаа юм.

Жишээ нь, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд,

  • аж ахуй нэгжийн 25 хувиар татвар төлөх босго 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6 тэрбумаас 10 тэрбум төгрөгийн ашгийн татарыг 15 хувь болгон бууруулна
  • Аж ахуй нэгжийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх, хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч зардлыг төлсөн НӨАТ- ыг хасах боломжийг нээнэ.
  • Жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлөх
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний НӨАТ -ыг хасалт хийх
  • Аж ахуй нэгжийн гадаадад хийсэн бараа ажил үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө.
  • Гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ -ыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

зэрэг өөрчлөлтийг тусгажээ. Огцорч буй Засгийн газрын УИХ- өргөн барьсан энэ удаагийн татварын багц хуулийн шинэчлэлт бодит хөрсөн дээрээ бууж чадвал аж ахуйн нэгжүүд тэлэхэд дэм болно. Үгүй бол урьдын адил бэлгэ тэмдэг төдий болох биз ээ.

Маргааш бүх нийтээр амарна
Маргааш бүх нийтээр амарна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.