
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний таван сард 9.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 786.5 сая ам.доллар буюу 7.3 хувиар буурчээ.
Энэ оны эхний таван сарын байдлаар экспортын дүн 5.4 тэрбум ам.долларт хүрсэн нь импортын дүнгээс 884.5 сая ам.доллароор давснаар худалдааны тэнцэл эерэг гарсныг Монголын гаалийн байгууллага мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 55 хувиар буурсан дүн болохыг эдийн засагч Н.Энхбаяр тодотгов.
Статистик харвал, 2024 оны эхний таван сард манай улс 145 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 10.8 тэрбумын ам.долларт хүрч байв. Үүнээс экспорт 6.4 тэрбумам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарч байв.