Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсонтой холбоотойгоор дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн ажиллах вэ гэдэг нь асуулт хэвээр байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ талаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Би дараагийн Засгийн газарт ажиллах талаар мэдэхгүй. Би өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаар өөрийгөө дүгнээд байх нь ёс зүйгүй үйлдэл.
Хэрвээ намайг дараагийн Засгийн газарт ажиллаач гэсэн санал ирвэл ажиллах ёс зүйгүй гэж бодож байна. ЗГХЭГ-ын дарга ч тэр, "Эрчист Монгол" ХХК-ийнхан ч тэр цааш үргэлжлүүлээд ажиллах нь хэр ёс зүйтэй юм бэ" гэв.