Багш нь хаалга савснаас болж, хаалганы бариул 9 настай хүүгийн нэг нүд рүү орж, хүнд гэмтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Булган аймгийн Тэшиг суманд энэ сарын 27-нд 10:30 цагийн үед 9 настай сурагч хүү рүү нэгэн багш хаалга савснаас болж, хаалганы бариул хүүгийн нэг нүд рүү орж, гэмтээсэн хэрэг гарчээ. Хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хүү ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж. Холбогдох албан тушаалтнууд энэхүү ноцтой асуудлыг үл ойшоож байгаад ар гэрийхэн нь гомдолтой байгаа тул хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж эхэлжээ.

Хүүгийн эгч "10:30 цагт биеийн тамирын хичээлийн дараа анги руугаа явж байхад нь багш нарын өрөөнөөс хаалга хүчтэй савж гарч ирээд дүү маань оногдсон. Нүд рүү нь хаалганы бариул орсон аймшигтай осол гарлаа. Нэг нүд нь найдваргүй болсон гэж эмч нар ярьж байна. Дүүгийн минь нэг нүд нь ухагдаж, хараагүй болсон. Тэр бариул 1 см цаашаа явсан бол тархи нь гоожих байсан гэж эмч хэлсэн. Аав, ээж хоёр нь юм ярих ч тэнхэлгүй, шоконд орчихсон. Сургуулийн орчин өөрөө аюулгүй байх ёстой. Гэтэл боловсролын салбарынхан арьсаа хамгаалаад "харамсаж байна" гэж үг хэлэхээс өөр зүйл алга. Боловсролын сайдын дугаарыг олоод залгатал утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн. Хариу байхгүй. Өчигдөр Боловсролын газрын дарга Цогзолмаа руу ярьсан. Ирээд уулзаач гэтэл бас байхгүй. Салбарын хүмүүстэй нь ярих гэж заавал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандах ёстой юм уу" гэв.

ШУУД: Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөс АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийн талаар тодруулж байна
ШУУД: Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрөөс АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийн талаар тодруулж байна
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!