Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Т.Мөнхсайхан сайд аа, таныг эмийн компаниудтай биш өөрийн хамаарал бүхий байгууллагуудтайгаа л уулз гэсэн. Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэж шийдвэр гаргаад байгаа юм" гэв. Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Би БНСУ-д хувийн үйлдвэрүүдтэй уулзаж, гэрээ контракт хийгээгүй. Ямар нэгэн хуулийн зөрчил үүсгээгүй" гэж хариулав.

Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Битгий олон юм яриад байгаарай. Олон улсын тендер зарлаж, ямар үнээр ямар эм худалдаж авах ажлыг агентлаг хийх ёстой" гэв.

ТҮЦ-үүдийг  нүүлгэсэн тул иргэд автобусны картаа гар утас,  сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэнэ
ТҮЦ-үүдийг нүүлгэсэн тул иргэд автобусны картаа гар утас, сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэнэ
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.