С.Цэнгүүн: Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
8 өдрийн өмнө
Унших
1 минут 44 секунд

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон талаараа мэдэгдлээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн Б.Түвшин болон бусад гишүүдийн хамт Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина. Энэхүү төсөл нь хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дараах бодит өөрчлөлтүүдийг авчрах зорилготой юм:

  • Гэрээгээр ажил гүйцэтгэгч иргэдийг албан журмаар даатгуулах шаардлагагүй болно

→ Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээн болон тэдгээртэй адилтгах гэрээний орлого нь даатгалын шимтгэлд хамрагдахгүй.

  • Хоол, унаа, түлээ нүүрсний хөнгөлөлт шимтгэлд тооцогдохгүй

→ Цалин дээр нэмэгддэг биш, ажил олгогчоос дэмжлэг хэлбэрээр олгогдсон мөнгөн урамшууллууд шимтгэлд хамрагдахгүй.

  • Шимтгэлийн дээд хэмжээг ажилтан, ажил олгогч хоёул адил хэмжээгээр тооцно

→ Цалин хөлсний 10 дахин нэмэгдүүлсэн дээд хязгаарт ижил журмаар шимтгэл ногдуулна.

  • Буруу гэрээгээр хөдөлмөр эрхлүүлсэн бол шимтгэлийг нөхөн төлүүлнэ

→ Хөдөлмөрийн гэрээгүй боловч ажил хийлгэж, цалин олгосон бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зохицуулалт хийгдэнэ.

Энэхүү хуулийн өөрчлөлтөөр:

• Ил тод, шударга хөдөлмөрийн зах зээл бий болно

• Бизнесийн ачаалал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

• Ажлын байр, орлого нэмэгдэнэ

• Далд эдийн засаг багасна

• Нийгмийн даатгалын сангийн орлого тогтвортой өснө

Чөлөөт, шударга эдийн засгийн төлөө бодит алхам хийцгээе" гэжээ.

М.Даваажаргал: Сонирхогчдын сумог хөгжүүлж чадвал олимпын төрөлд орох магадлалтай
М.Даваажаргал: Сонирхогчдын сумог хөгжүүлж чадвал олимпын төрөлд орох магадлалтай
 
ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монголд ирнэ
ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монголд ирнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!