Нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлагагүй болж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2056 хүн амиа алдаж, 3900 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд улс орон даяар долоо хоногийн гашуудал зарласан тухай Мьянмарын цэргийн хунтын удирдлага даваа гарагт мэдэгдлээ.

Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэл гаргаж, иргэний дайнд нэрвэгдсэн тус улсад халдварт өвчин тархах аюул нэмэгдэж байгаа учраас онцгой байдлын хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлгийг зарлалаа. Одоогоор нэн яаралтай тусламж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сэргээхэд 8 сая ам.доллар шаардлагатай байгааг ДЭМБ мэдэгдсэн байна.

Мьянмарын цэргийн хунтын засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн “улс орон бүрийн, байгууллага бүрийн тусламж шаардлагатай” байгааг дурджээ. Гуравдугаар сарын 28-нд тус улсад 7,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хөрш Тайланд, Хятад, Вьетнам улсуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Бангкок хотод барьж байсан 30 давхар барилга нурж, 19 хүн амиа алдаж, 75 хүн сураггүй болжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахална
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахална
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!