УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.04.01/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүнээр ахлуулан, дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтэд дурдагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг дэх “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” зэрэг заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүлээд байсан юм. Харин уг дүгнэлтийг өнгөрөгч пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй гурван хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Шатаж байсан байшингаас аав, хүү хоёрын амийг аварсан автобусны жолоочийг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа
Шатаж байсан байшингаас аав, хүү хоёрын амийг аварсан автобусны жолоочийг “Онцгой үйлстэн“ тэмдгээр шагналаа
 
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
“Ч.Сайханбилэг өөрөө ирэхгүй л бол хууль хүчний байгууллагууд арга хэмжээ авах боломжгүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!