Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Э.Дэлгэрмаа гурав дахь медалийн эзэн боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Чөлөөт бөхийн 2025 оны Азийн АШТ-ий гурав дахь өдөр Монголын таван бөх зодоглож, гурван хүрэл медаль хүртсэн. Тэгвэл ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа 68 кг-ын шөвгийн 8-д БНСУ-ын Ким Мин Жу-г цэвэр ялж хагас шигшээд үлдсэн бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, Азийн аваргын хүрэл медальт Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) яллаа. Ингэснээр манай бөх Азийн АШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртэж байв. Э.Дэлгэрмаа 2021 оны тивийн аваргад мөн үзүүрлэж байв.

Ийнхүү Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.

Хүрэл медалийн эзэн болсон Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нартаа баяр хүргэе!

Б.Отгонтуяа Азийн  насанд хүрэгчдийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ
Б.Отгонтуяа Азийн насанд хүрэгчдийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.