ШУУРХАЙ: Дав.Цогтбаатар УИХ дахь ТББХ-ноос УДШ-д хүргүүлсэн бичигтэй давхцуулж, ял эдлүүлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтээ гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг УДШ-ийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг билээ.

Улмаар УДШ-ийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хуралдааны тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл Дав.Цогтбаатар тогтоолоо гардаж аваагүй байсан юм.

Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр тэрбээр энэ сарын 10-ны өдөр УДШ-ийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлтэд хоёр зүйлийг дурдсан байх бөгөөд нэгдүгээрт, анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд 2 жил томилогдох эрхийг хасах, 20 сая төгрөгөөр торгох шийтгэлийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусах хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн бол хоёрдугаарт, шүүхэд хүргэгдсэн баримт материалтай биечлэн танилцах боломжоор хангаж өгөхийг хүсжээ. УДШ-ийн шүүгчид хаягласан дээрх хүсэлт яг одоогоор хянагдаж байгаа бөгөөд хуульд заасан хугацаанд багтаан хариу хүргүүлэх аж.

Өөр нэг хачирхалтай гэмээр зүйл нь, саяхан УИХ дахь ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн мэдээлэлдээ Дав.Цогтбаатар гишүүнд хамаарах Дээд шүүхийн шийдвэр бүхий тогтоолыг авах тухай бичгийг мөн л энэ сарын 10-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тэгвэл дээрх хоёр хүсэлт нэг өдөр давхцаж ирсэн байгаа юм. Одоогоор ТББХ-ны гаргасан бичиг УДШ-ын Тамгын газарт хянагдаж байгаа юм байна. УДШ-ээс хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу хүргүүлэх юм байна.

Г.Дамдинням: Энэ олон хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан “Шинэ Монгол“ гэх хөтөлбөрийг яагаад давуу байдлаар сонгов, П.Наранбаяр сайд аа
Г.Дамдинням: Энэ олон хөтөлбөрүүдээс өөрийн 8 жил ажилласан “Шинэ Монгол“ гэх хөтөлбөрийг яагаад давуу байдлаар сонгов, П.Наранбаяр сайд аа
 
Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!