Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баасансүрэн: Монгол Улсад газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 36 мянган удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монгол Улсад газар хөдлөлтийн эрсдэл өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 2024 онд 36400 орчим газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүний 40 нь 3.5 магнитудаас дээш буюу хохирол учруулах түвшинд мэдрэгдсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ пүрэв гарагийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна." гэлээ.

Ж.Ганбаатар: Барилгын кран унасан асуудалд гүйцэтгэгч компани хариуцлага хүлээнэ. Би УИХ-ын гишүүн хүн
Ж.Ганбаатар: Барилгын кран унасан асуудалд гүйцэтгэгч компани хариуцлага хүлээнэ. Би УИХ-ын гишүүн хүн
 
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.