Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гуравдугаар сарын 1-5-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв.

Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм. Тэгвэл дээрх зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусаж, маргааш буюу битүүний өдөр энгийн үед мөрдөгддөг журмын дагуу маргааш 0, 5-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл, сар шинийн баярын өдрүүдэд буюу 3 дугаар 1-5-ны өдрийг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Махны үнэ нэмэгдэж килограмм нь 22653 төгрөг болов
Махны үнэ нэмэгдэж килограмм нь 22653 төгрөг болов
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.