Б.Жавхлан: Төсөвт тодотгол хийх нөхцөл, шаардлага одоогоор үүсээгүй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 13 секунд

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаагаас шалтгаалж 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсэх эсэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр "Мэдээж манай гол түүхий эдийн үнэ гадаад зах зээлд унах нь тийм ч таатай зүйл биш. Хэдий тийм ч бид сүүлийн жилүүдэд зээлжих зэрэглэлээ маш сайн сайжруулж чадсан. Дээр нь гадаад зах зээл дээрх бондын өрийн зохицуулалтуудаа маш амжилттай хийсэн байгаа. Үр дүнд нь бид 2024-2026 онуудад ямар нэгэн бондын тулсан өргүй болж байгаа учраас төсвийн зохицуулалт талд маш том орон зай гарч ирж байгаа гэсэн үг. Тиймээс цаашид мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэх боломж аль хэдийн бүрдсэн. Өөрөөр хэлбэл бид төсвийн орлого өсөлттэй байх үед зохицуулалтаа маш сайн хийж чадсан.Тиймээс батлагдсан төсвийн хүрээнд цаашид хөрөнгө оруулалт хийх, ЗГ-ын үйл ажиллагааны бүх зардлууд, тэтгэвэр тэтгэмжийн зардлуудыг гаргах бүрэн боломжтой гэсэн үг.

Төсвийн тодотголыг нэг өдөр босоод шууд хийчихдэг зүйл биш. Хуульд заасан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хийх шаардлага үүсдэг. Одоогоор тийм нөхцөл үүсээгүй байна. Оны эхний нэгдүгээр улирлын судалгааг харахад ямарч гэсэн төсвийн орлого талаас тодотгол хийх ямар ч шаардлагагүй байгаа. Харин богино хугацаанд дуусгах ёстой өндөр зээлийн үндтэй бүтээн байгуулалтын төслүүдээ дуусгахын тулд төсвийн хөрөнгө оруулалтыг нь нэмж байж ажил урагшлах шаардлага гарч байгаа. Эдгээрь зохицуулалтын арга хэмжээг хэрхэн яаж авч болох талаар бид судалж ярилцаж байна. Одоогоор төсөвт тодотгол хийх эсэх яриа огт гараагүй байгаа гэдгийг хэлье" гэв.

ЦАГ АГААР : Энэ хавар огцом дулаарахгүй
ЦАГ АГААР : Энэ хавар огцом дулаарахгүй
 
Сар шинийн баяраар хилийн боомтууд 2 хоног амарна
Сар шинийн баяраар хилийн боомтууд 2 хоног амарна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!