ЦАГ АГААР : Энэ хавар огцом дулаарахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын 23-аас эхлэн нийт нутгаар хүйтний эрч суларч +3 градус хүртэл дулаарна гэж мэдээлэв. Энэ талаар тус газраас тодруулахад “Энэ жил огцом дулаарал ажиглагдахгүй байна. Энэ ням гараг хүртэл ихэнх нутгаар сэрүүн байна” гэв. Тодруулбал, цас ихтэй бүс нутгаар харьцангуй хасах хэмтэй хүйтэн байх бол говийн аймгуудын нутгаар нэмэх градус хүртэл дулаарах нь. Тодруулбал, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15 хэм хүртэл хүйтэн хонох бол өдөртөө +1...+6 градус дулаан байх төлөвтэй байна

Тав хоногийн урьдчилсан төлөвөөр, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус байх юм. Харин цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна.

Улаанбаатар хотод өнөөдөр цас орох төлөвтэй байгаа бол бусад хугацаанд цас орохгүй. Нийслэлд 23, 24-нд хүйтний эрч суларч, Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -22...-27 градус, бусад хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Цахилгааны үнийг бууруулах нийтийн өргөдөлд 18.026 иргэн гарын үсэг зуржээ
Цахилгааны үнийг бууруулах нийтийн өргөдөлд 18.026 иргэн гарын үсэг зуржээ
 
Сар шинийн баяраар хилийн боомтууд 2 хоног амарна
Сар шинийн баяраар хилийн боомтууд 2 хоног амарна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!