Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг аж.
Улсын бүртгэлийн дугааргүй, бүдгэрүүлсэн, нуун далдалсан, бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж /хуурамч/ замын хөдөлгөөн оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг.
Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж /25.000 төгрөг/, хуулийн этгээдийг 200 нэгж /200.000/ төгрөгөөр торгоно.
Мөн хуулийн 14.7.13-д зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг 3 сараар хасаж, хүнийг 50 нэгж /50.000 төгрөг/, байгууллага, аж ахуй нэгжийг 500 нэгж /500.000/ төгрөгөөр торгож, хариуцлага тооцно” гэж заажээ.
Жишээлбэл, Баянзүрх дүүргийн хэмжээнд 2024 онд энэ төрлийн 9401 зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!