Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны хорооллын дунд явж байсан иргэн рүү нохой дайрч хурууг нь тасалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 07-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын гадна иргэн О-г алхаж явахад нохой дайрч хурууг нь тас хазсан гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага нохойнуудад зохих хамгаалалт зүүлгээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөн нохойд хазуулж гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.19-р зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулжээ.

Нохой нь бусдын биед халдаж хүндэвтэр, хүнд хохирол учруулах, улмаар бусдын амь насанд хохирол учруулсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.15-д зааснаар нохойны эзэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг.

Гадаад руу зорчиж буй иргэдийг сармагчны цэцэг өвчнөөс болгоомжлохыг сануулав
Гадаад руу зорчиж буй иргэдийг сармагчны цэцэг өвчнөөс болгоомжлохыг сануулав
 
Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.