ЧД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны хоёр хүүхдийг хазаж гэмтээсэн байна. Өнгөрөгч 2023 онд энэ төрлийн 13 дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан бол он гарснаас хойш эхний таван сарын хугацаанд нийт гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн нохойгоо сул тавьж буй бол өөрсдийн хараа хяналтыг сайжруулж, бага насны хүүхэд төдийгүй бусдын аюулгүй байдлыг хангахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хэрэв та нохойгоо сул тавих эсхүл зохих хамгаалалтгүй байлгасан тохиолдолд таны нохой бусдын биед гэмтэл учруулбал Зөрчлийн болон эрүүгийн хуульд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээх юм.
Түүнчлэн сурагчдын амралт эхэлсэн тул эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.