Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Хятадын талууд хил холболтын төмөр замын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурна.

Мөн Ерөнхий сайд тус улсын Харбин хотноо зохион байгуулагдаж буй “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцоно.

AI-ийг “хиймэл оюун” гэж ярьж, бичиж байхаар болжээ
AI-ийг “хиймэл оюун” гэж ярьж, бичиж байхаар болжээ
 
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
“Бишрэлт Метал” баг эхний хожлоо авч аваргын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.